• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49782.03

( 76.45 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49782.03 76.45
MSE A Индекс 19356.87 8.12
MSE B Индекс 14352.4 -69.44

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СТОУС ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-10-31 11:25:49

Засаглал ба манлайлал, Стратеги боловсруулалт ба хэрэгжилт, Эрсдэлийн менежмент, Нягтлан бодох бүртгэл ба санхүү, Тогтвортой хөгжил ба уур амьсгалын стратегийн чиглэлээр ажилладаг хүн бүр олон улсын түвшний мэргэжилтнүүдээс харилцан суралцаж, байгууллагынхаа тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.

10-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-30 16:32:30

Энэ өдөр нийт 685,068,933 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НОГДОЛ АШГИЙН МЭДЭЭЛЭЛ

2015-04-14 11:46:17
Компани нь олсон ашгаасаа хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчиддаа бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, түүнчлэн үнэт цаас хэлбэрээр ногдол ашиг болгон хуваарилж болохоор өнөөгийн мөрдөгдөж буй Монголын Улсын хууль эрх зүйн хүрээнд заасан байдаг. Тухайн компанийн удирдлага буюу Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ нь жил бүрийн эхний 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргаж хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй байдаг.
2015 оны 4 дүгээр сарын 14 –ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 237 хувьцаат компаниас 13 хувьцаат компани 140,447,981 ширхэг хувьцаанд 3.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн тухай ТУЗ-ийн тогтоолоо Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн байна.
 

2014 оны ногдол ашгийн судалгааг энд дарж үзнэ үү.