• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗГҮЦ-НЫ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ЦАХИМ ХУУДСАНД НЭМЭГДЛЭЭ

2015-02-26 10:50:37
Монголын Хөрөнгийн бирж нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг  анх 1996 оноос зохион байгуулж эхэлснээс хойш нийт 437 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжсан байна. Харин 2011 онд тус үнэт цаасны арилжаа зөвхөн Монгол банкаар дамжин явагддаг болсон бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас эхлэн дахин Монголын хөрөнгийн биржээр Засгийн газрын богино хугацаат /3, 6, 12 сар/ жижиглэнгийн үнэт цаасны арилжааг явуулж эхэлсэн.
2014 оны 11 дүгээр сараас хойш Засгийн газрын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжааг 23 удаа зохион байгуулж, нийт 98 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн байна.
Өнгөрсөн хугацаанд дотоодын болон АНУ, Их Британи, Япон, БНСУ, БНХАУ, Малайз зэрэг улсын 150 орчим аж ахуйн нэгж, иргэд тус үнэт цаасны арилжаанд оролцож, хөрөнгө оруулалт хийсэн байна.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ЗГҮЦ-ны дэлгэрэнгүй мэдээллийг 7 хоног бүр шинэчилж байх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ