• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55048.95

( -33.47 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55048.95 -33.47
MSE A Индекс 21095.99 -6.71
MSE B Индекс 14355.32 -18.63

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

"ГОЛОМТ БАНК" ХК ЯПОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД "САМУРАЙ" БОНД ГАРГАЛАА

2025-12-24 16:49:47

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Голомт банк” ХК олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлэх стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иенийн үнийн дүн бүхий "Самурай" бондыг гаргалаа.

Тус бондыг гаргахад Sumitomo Mitsui Banking Corporation болон SMBC Nikko Securities Inc. андеррайтераар ажиллаж, Японы мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон бөгөөд бондын захиалга давж биелснээр амжилттай хаагджээ.

Голомт банк нь "Самурай" бондоор татсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Бондын мэдээлэл

 

Үнэт цаас гаргагч

Голомт банк ХК

Үндсэн андеррайтер

SMBC Nikko Securities Inc.

Баталгаа гаргагч:

SMBC Seoul branch

Үнэт цаас гаргагчийн ОУ-н үнэлгээ

Japan Credit Rating Agency - AA

Үнэт цаасны төрөл

Senior, Unsecured, Guaranteed

Бондын арилжаа

Мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт хаалттай хэлбэрээр

Бонд гаргах хөрөнгийн биржийн нэр, улс:

Japan Securities Depository Center, Incorporated. – Япон Улс.

Тоо ширхэг:

150  ширхэг

Нэрлэсэн үнэ:

JPY 100,000,000.00

Хугацаа:

2025/12/01- 2028/12/01

Хүү, төрөл /тогтмол, хөвөгч г.м/:

1.85% /Тогтмол/

Хүү, үндсэн төлбөр төлөх давтамж, хугацаа:

Хүүгийн төлбөр хагас жилд нэг удаа

Үндсэн төлбөр хугацааны эцэст

Бондыг гаргах валют:

JPY

Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээ:

JPY 15,000,000,000.00

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулах зориулалт

Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгч нарт төрөл бүрийн зээлийн үйлчилгээ хүргэх

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ