• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-09 16:51:43

2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 440,812,269 төгрөгийн үнийн дүн бүхий 754,494 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Оллоо ХК (OLL +14.91%), Мик холдинг ХК (MIK +11.20%), Монгол шуудан ХК (MNP +6.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -7.82%), Ремикон ХК (RMC -7.00%), Булигаар ХК (MBG -5.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 3,180 ширхэг нэгж эрх 1,774,630 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 19 ширхэг үнэт цаас 1,597,150 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000 ам.доллар (3,544,600₮)-оор,

  • Багцын арилжаагаар 12,350,134 ширхэг үнэт цаас 995,420,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ын 10 багц 33,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,491,500 ам.доллар буюу 8,831,370,900 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,104,000 юань  буюу 3,561,803,520 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 13,841,323,869 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.04% хувиар өсч, 51,473.76 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,250,248,011,450 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ