• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2025.11.20) Хэнтий аймагт зохион байгуулсан.

Үйл ажиллагааг нээж Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир нар үг хэллээ.

Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Санхүүгийн боловсрол, сургалтын албаны мэргэжилтэн Э.Өлзийсайхан “Санхүүгийн боловсрол" сэдвээр мэдээлэл хүргэсэн бол “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл өглөө.

Мөн тус аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг "Өндөрхаан ҮЦК" ХК-ийн захирал Г.Оюунтунгалаг хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

Хамгийн бяцхан зочин н.Билэгт-Учрал /2 настай/ үнэт цаасны данс нээлгэлээ. 

Энэхүү өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ