• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015-01-08 15:07:00
Ерөнхий нягтлан бодогч  
Тавигдах шаардлага:  

• Мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, нягтлан бодогч эсвэл эдийн засагч-нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байх  
• Тооцооны нягтлан бодогчоор 5-аас дээш, ерөнхий нягтлан бодогчоор 5-аас дээш жил тус тус ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч байх  
• Нягтлан бодох бүртгэл, татварын болон бусад холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх  
• СТОУС болон НББОУС-ын талаар мэдлэг эзэмшсэн, сургалтад хамрагдсан байх  
• Санхүүгийн тайлан төлөвлөлт хийх чадвартай  
• Санхүүгийн болон хэрэглээний программ дээр ажиллах чадвартай  
• Албан бичиг боловсруулах, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай  
• Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай  
• Харилцааны өндөр соёлтой  
• Мэргэжлийн ур чадвар сайтай, тогтвор суурьшилтай, багаар болон бие даан ажиллах чадвартай  
• Ял шийтгэлгүй, татварын болон банкны зээлийн өр төлбөргүй байх  

Бүрдүүлэх материал:  

• Анкет (анкетын маягтыг МХБ-ийн сайтаас татаж авах)  
• 1 хувь зураг (3х4 хэмжээтэй)  
• Гурван үеийн намтар  
• Их дээд сургуулийн диплом (нотариатаар баталгаажуулсан), бусад мэргэшсэн сургалт, семинарын үнэмлэхний хуулбар  
• Иргэний үнэмлэхийн хуулбар  
• Ял шийтгэлгүй, татварын болон зээлийн өр төлбөргүй талаар тодорхойлолт  
• Өмнөх ажлын газрын тодорхойлолт /2 хүн/  
• НДД-ийн хуулбар  
Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор МХБ-ийн Захиргаа, санхүүгийн газрын хүний нөөцийн мэргэжилтэнд авчирч өгөх болон  narantsetseg@mse.mn хаягаар ирүүлнэ үү. 

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина. 

    
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ