• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51405.11

( -17.36 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51405.11 -17.36
MSE A Индекс 19600.72 -10.95
MSE B Индекс 14748.86 68.09

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-04 17:31:12

Энэ өдөр нийт 7,693,174,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОМНИ АССЕТ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-03 17:32:35

"Омни Ассет ТЗК" ХХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60,000 ширхэг, 5010 /OABS/ кодтой "Омни Ассет" ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК FTSE RUSSELL ФРОНТИЕР ИНДЕКСЭД БАГТСАН МОНГОЛЫН АНХНЫ КОМПАНИ БОЛЛОО

2025-10-28 11:05:34

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Хаан банк” ХК нь олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч FTSE Russell группийн “Хөгжиж буй зах зээл” (Frontier Market) индексийн бүрэлдэхүүнд орлоо.

Өнгөрсөн сард зарласан FTSE Russell-ийн “Хөгжиж буй зах зээл” индексэд Казахстан, Пакистан, Вьетнам зэрэг нийт 30 улсын 373 компани байгаа бөгөөд “Хаан банк” ХК-ийн багтсан MID ангилалд 48 компани, Large/Mid ангилалд 68 компани бүртгэлтэй байна. 

Монголын хөрөнгийн бирж нь дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болгоход зорин, төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажиллаж, энэхүү амжилтын суурийг тавьсан.

Улмаар манай улсын зах зээлийг 2021 оны 9 дүгээр сард "Хөгжиж буй зах зээл"-ийн "Ажиглалтын жагсаалт"-д оруулсан бол 2023 оноос "Ажиглалтын жагсаалт"-аас "Хөгжиж буй зах зээл" ангилалд албан ёсоор оруулсан билээ.

FTSE Russell-ийн “Хөгжиж буй зах зээл” индексэд багтахын тулд компаниуд санхүүгийн үзүүлэлт, зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадвар, засаглал, мэдээллийн ил тод байдал зэрэг олон шалгуурыг хангах шаардлагатай байдаг бөгөөд “Хаан банк” ХК эдгээр үзүүлэлтүүдийг бүрэн хангаж чадсан Монголын анхны компани боллоо.

Энэхүү индексэд багтсанаар гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах, бодит хөшүүрэг болох юм.

FTSE Russell группийн “Хөгжиж буй зах зээл” (Frontier Market) индексийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ