• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-16 15:58:51

2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 278,022,152 төгрөгийн үнийн дүн бүхий 506,125 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +14.29%), Монгол алт ХК (ERS +14.16%), Талх чихэр ХК (TCK +13.21%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -10.00%), Крипто Үндэстэн ХК (CNF -1.84%), Авто зам ХК (AAR -1.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 1,720 ширхэг нэгж эрх 1,556,774 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 8,217 ширхэг үнэт цаас 623,158,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 499,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,712,000 юань буюу 5,906,712,960 төгрөгөөр,

  • Энержи Ресурс ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,200,000 юань буюу 3,631,176,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 10,441,124,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 49,279.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,221,430,574,011 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ