• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49298.24

( -40.69 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49298.24 -40.69
MSE A Индекс 19196.94 -149.67
MSE B Индекс 14402.74 152.56

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-02 17:23:00

Энэ өдөр нийт 8,186,139,432 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-10-02 17:17:30

“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь жилийн 19.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ЖУРМУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-02 16:59:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцсон юм.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 256,666,162 төгрөгийн үнийн дүн бүхий 800,309 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шивээ овоо ХК (SHV +15.00%), Премиум Нэксус ХК (CUMN +5.45%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +3.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэндли ББСБ ХК (SEND -9.16%), Шарын гол ХК (SHG -3.45%), Мандал Даатгал ХК (MNDL -2.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20 ширхэг нэгж эрх 17,980 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 17,322 ширхэг үнэт цаас 951,173,580 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 4 ширхэг үнэт цаас 400,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 40 ширхэг үнэт цаас 4,000 доллараар (14,374,840₮)тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,560,000 юань буюу 5,287,392,000 төгрөгөөр,

  • Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,565,420,076 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 80 багц 512,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 18,739,200 ам.доллар буюу 67,343,250,432 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,432,000 юань  буюу 3,220,502,400 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс -0.23% хувиар буурч, 48,589.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,319,895,627,374 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ