• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51651.64

( 229.17 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51651.64 229.17
MSE A Индекс 19609.44 -2.23
MSE B Индекс 14730.4 49.63

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-05 17:00:28

Энэ өдөр нийт 34,964,630,071 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-12-05 16:22:04

Энэхүү хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-07 17:19:20

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2 ангилалд бүртгэлтэй “Инновэйшн инвестмент" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхболд 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • 2025 онд төлбөр тооцооны зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, нэмэгдүүлэх үүднээс Бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүний нөөц, суурь дэд бүтэц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндинг, маркетингийн үйл ажиллагаандаа илүү анхааран, эрчимжүүлж ажилласны үр дүнд 2024–2025 онд QPay үйлчилгээгээр хийгдсэн гүйлгээний тоо улирал тутам дунджаар 13.8 хувиар, харин гүйлгээний үнийн дүн 15.5 хувиар өссөн байна.

  • 2025 оны хагас жилд  QPay үйлчилгээгээр 7.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 113.8 сая ширхэг гүйлгээг дамжуусан бөгөөд 2024 оны эцэст нийт бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн 8.5 хувийг эзэлж байсан бол энэхүү үзүүлэлт 2025 оны эхний хагас жилд 10 хувьд хүрч, зах зээлд эзлэх байр сууриа улам бэхжүүллээ.

2025 оны эхний хагас жилийн санхүүгийн гүйцэтгэл:

  • “Инновэйшн Инвестмент” ХК-ийн 2025 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 7.3 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн оны мөн үеэс 38.6 хувиар өсч хагас жилийн төлөвлөгөөг 124 хувиар биелүүллээ.   

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2025 оны эхний хагас жилд 39.6 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 38 хувиар өслөө.

  • Мөн борлуулалтын орлого 16.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 50.2 хувиар, нийт хөрөнгө 25.3 тэрбум төгрөгт хүрч 20.2 хувиар, өөрийн хөрөнгө 22.9 тэрбум төгрөгт хүрч 27.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хэрэгжилтэд Франц улсын Афнор байгууллагын итгэмжлэлээр МонсертФ ХХК-аар ISO 27001:2022 стандартын магадлах аудитыг амжилттай хийлгэлээ.

  • 2025 оны 1 улирлаас эхлэн иргэн мерчант цахимаар гэрээ байгуулан QPay хэвлэмэл QR-ийг хүргэлтээр авах боломжтой болов.

  • Apache JMeter системийг нэвтрүүлсэн ба ингэснээр системийн ачааллын хэмжилтийг богино хугацаанд тогтмол хийж, өгөгдлийн сангийн системийн үйл ажиллагааг тогтмол хэмжиж чаддаг болсон. Үүний үр дүнд системийн ачаалал даах чадварыг тогтмол сайжруулж, систем, үйл ажиллагаа доголдох эрсдлийг буурууллаа.

Та бүхэн “Инновэйшн инвестмент"ХК-ийн  2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ