• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49254.04

( -44.2 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49254.04 -44.2
MSE A Индекс 19127.99 -68.95
MSE B Индекс 14342.85 -59.89

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРМУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-03 15:48:23

Тус арга хэмжээнд 20 андеррайтерийн компанийн 32 төлөөлөл оролцсон ба Бүртгэлийн албанаас дараах асуудлаар танилцуулга хийж,  холбогдох асуултуудын хүрээнд тайлбар нэмэлт мэдээллийг хүргэж ажилласан юм. 

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-03 15:36:23

Энэ өдөр нийт 6,496,994,909 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-02 17:23:00

Энэ өдөр нийт 8,186,139,432 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-07 15:36:36

2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 200,687,150 төгрөгийн үнийн дүн бүхий 351,717 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +10.00%), Би ди сек ХК (BDS +5.76%), Монос хүнс ХК (MFC +3.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -14.00%), Сэндли ББСБ ХК (SEND -9.60%), Хас Банк (XAC -7.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 25,152 ширхэг нэгж эрх 14,164,780 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 300 ам.доллар (1,076,838₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс ТӨҮГ" (Монголросцветмет” ТӨҮГ)-ийн 51 багц 3,315 тонн CaF2-95%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмал 994,500 ам.доллар буюу 3,569,717,970 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс 2,284,800 ам.доллар буюу 8,201,198,208  төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,450,954,240 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 15,437,799,186 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс -0.04% хувиар буурч, 48,985.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,211,946,221,180 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ