• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49077.23

( -161.67 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49077.23 -161.67
MSE A Индекс 17889.91 -96.09
MSE B Индекс 14391.56 -50.82

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 11:13:05

“АПУ” ХК нь 2025 оны эхний хагас жилийн бизнесийн үр дүнтэй уялдуулан нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18%-ийн өсөлттэй гарсан байна

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 11:13:05

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “АПУ" ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • 2025 оны эхний хагас жилийн бизнесийн үр дүнтэй уялдуулан нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18%-ийн өсөлттэй гарлаа.

  • Борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой өсөлттэй байна.

  • Сүүний үйлдвэрийн өргөтгөлийн төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, энэ нь ирээдүйн өсөлтийн суурийг бэхжүүлж байна.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • 2007 оноос хойш Монголын шар айргийн зах зээлд зөөлөн амтаараа ялгарч, 17 жилийн турш хэрэглэгчдийн ТОП сонголт болсоор ирсэн “Сэнгүр” брэнд шинэ амт, шинэ өнгө төрхтэйгээр шинэчлэгдэн, хэрэглэгчдэдээ хүрч эхэлсэн. Энэхүү шинэчлэл нь брэндийн үнэ цэнэ, өнгө төрх, амт чанарыг бүх түвшинд шинэ шатанд гаргаж, илүү шинэлэг, илүү зөөлөн брэнд болон дахин тодорч байна.

  • Бельгийн нийслэл Брюссель хотод байрлах олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” институтийн 2025 оны шалгаруулалтад АПУ ХК Монгол Улсаас оролцож, “Blue Mark”, “Kharaa”, “Seruun”, “Ginger Ale” брэндүүдээрээ алтлаг шагналын (“Gold Award”) эзэн боллоо.

  • Францын хамгийн нэр хүндтэй дарс, ликёрын сүлжээ Nicolas дэлгүүр, мөн Европын хамгийн том цахим худалдааны платформ Vinatis дээр Chinggis Khan, Soyombo, Chinggis Grandkhaan зэрэг брэндүүдийг албан ёсоор худалдаалж эхэллээ.

  • “Алтан Говь” брэнд Өмнөд Солонгосын 8,000 гаруй салбартай emart24 сүлжээгээр дамжин тус улсын хэрэглэгчдэд илүү өргөн хүрээгээр хүрэх боломжтой болж байна.

  • АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь ХХААХҮЯ, Хаан банк, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх Үндэсний зөвлөлтэй хамтран фермерүүд, малчид, тариалан эрхлэгчдэд зориулсан бодлого, хөрөнгө оруулалт, чанар, стандартыг дэмжсэн цогц хамтын ажиллагааг эхлүүллээ.

  • АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь олон улсын амт, чанарын өндөр шалгуур бүхий “Superior Taste Award 2025” шагналын эзэн боллоо.

  • АПУ ХК, АПУ Дэйри ХХК, Натур Агро спиртийн үйлдвэр, MBC Азиа Пасифик ХХК хамтран олон улсын стандартын шаардлагад нийцсэн хаягдал усыг дахин боловсруулах цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолыг амжилттай зохион байгууллаа.

Та бүхэн “АПУ" ХК-ийн  2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ