• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51516.33

( 289.81 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51516.33 289.81
MSE A Индекс 19453.46 -9.51
MSE B Индекс 14581.43 85.14

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-14 17:29:33

Энэ өдөр нийт 88,355,188,465 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ТОП 100” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-14 12:56:32

Энэхүү үйл ажиллагаанд ТОП 100 ААН-үүдээс нийт 30 гаруй компанийн төлөөлөл хамрагдсан бол Өмгөөллийн “Сноу Хилл Консалтанси” ХХН, “Би ди өү аудит” ХХК, Ernst & Young аудитын компани болон, “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК, “Гүүдсек ҮЦК” ХХК зэрэг андеррайтерийн компаниуд хамтран ажиллалаа.

11-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-13 15:13:48

Энэ өдөр нийт 90,603,815,287 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Төрийн банк” ХК-ийн Тогтвортой хөгжил хариуцсан дэд захирал Ц.Энхмөрөн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • Санхүүгийн тайлангаар балансын гол үзүүлэлтүүд болох нийт активын хэмжээ 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2024 оны эцэстэй харьцуулахад 2.3 хувиар буурч 6,081.7 тэрбум төгрөгт, үүнээс голлох орлого олдог активууд болох нийт зээл, үнэт цаасны үлдэгдэл 1.2 хувиар буурч 5,175.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • Төрийн банкны ТУЗ-ийн 2025.02.14-ний өдрийн 32 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдэд 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 төгрөг буюу нийт 48.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь банкны өөрийн хөрөнгө буурахад нөлөөлсөн байна.

  • Банк нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

Төрийн банк 2.3 сая харилцагчид 120 орчим төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон ажиллаж, харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр зах зээлд нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг сайжруулсан байна.

  • "Байгууллагын кредит карт"-ын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн.

  • "Олон улсын Платинум кредит карт"-ын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн.

  • "Ногоон харилцах"-ын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн.

  • Насны хишиг, Халамжийн нэрийн дансыг харилцагч төлбөр тооцоонд ашиглах боломжийг бүрдүүлсэн. 

  • Картаар үйлчлэгч байгууллагын шимтгэлийг 0.3 хувь хүртэл бууруулсан.

  • “Платинум” байгууллагын хугацаатай хадгаламжийн нөхцөлд өөрчлөлт оруулсан.

  • Богино хугацааны хугацаатай хадгаламжийн суурь хүүг 0.6 хувь хүртэл нэмэгдүүлсэн.

  • Дансны тусгай дугаарт шимтгэл тогтоон харилцагч бүр хүссэн цифртэй дансны дугаар авах боломжтой болсон байна. 

Та бүхэн “Төрийн банк” ХК-ийн  2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ