• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51304.35

( -118.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51304.35 -118.12
MSE A Индекс 19574.33 -37.34
MSE B Индекс 14748.86 68.09

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-04 17:31:12

Энэ өдөр нийт 7,693,174,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОМНИ АССЕТ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-03 17:32:35

"Омни Ассет ТЗК" ХХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60,000 ширхэг, 5010 /OABS/ кодтой "Омни Ассет" ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 17:20:45

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр компанийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

2025 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүн:

БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнийн уналт эхэлсэнтэй холбогдуулан 2024 оны 4 дүгээр улирлаас эхлэн 2025 оны эхний хагас жилд компанийн үндсэн үйлдвэрлэл хэсэг хугацаанд зогсонги байдалд хүрсэн. Харин өнгөрсөн оны төгсгөл хүртэл нийт олборлолтын хэмжээ хэвийн явагдаж байсан ба бэлэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 2.1 сая орчим тонн нүүрсийг хадгалсан байв.

2025 оны 8 дугаар сараас эхлэн компанийн нийт ажилтны 50 хувийг ажилд нь эргүүлэн оруулж байна.

  • Хөрс хуулалт: 2024 оны мөн үетэй харьцуулахад 89.7 хувиар буурсан

  • Нүүр олборлолт: 2024 оны мөн үетэй харьцуулахад 98.3 хувиар буурсан

  • Уулын цулын хэмжээ: 2024 оны мөн үетэй харьцуулахад 91.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2025 оны эхний хагас жилд Тавантолгой ХК нь “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” хуулийн дагуу Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар 454,400 тонн 39,667,200 ам.долларын нүүрс ажилттай арилжлаа.

Санхүүгийн үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан хэдий ч компани тэвчиж болох зардлуудыг боломжит хэмжээнд танан ажиллаж, 2025 оны эхний хагас жилд тодорхой хэмжээний цэвэр ашигтай ажиллаж чадсан.

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд

  • “Тавантолгой” ХК нь улсдаа татвар төлөлтөөрөө тэргүүлэгч “ТОП-10” компанийн нэгээр шалгарлаа.

  • Монгол Улсын “ТОП-100” ААН-ээр 13 дахь жилдээ батламжлагдлаа.

  • Мөн Бүс нутгийн “Шилдэг энтрепренёр” байгууллагаар тодорсон.

  • Өмнөговь аймгийнхаа “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”  байгууллагаар шалгарсан.

Та бүхэн “Тавантолгой” ХК-ийн  2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ