• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49254.04

( -44.2 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49254.04 -44.2
MSE A Индекс 19127.99 -68.95
MSE B Индекс 14342.85 -59.89

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ШИНЭЧИЛСЭН ЖУРМУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-03 15:48:23

Тус арга хэмжээнд 20 андеррайтерийн компанийн 32 төлөөлөл оролцсон ба Бүртгэлийн албанаас дараах асуудлаар танилцуулга хийж,  холбогдох асуултуудын хүрээнд тайлбар нэмэлт мэдээллийг хүргэж ажилласан юм. 

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-03 15:36:23

Энэ өдөр нийт 6,496,994,909 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-02 17:23:00

Энэ өдөр нийт 8,186,139,432 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ” АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2025-08-01 15:26:23

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр \2025.08.01\ боллоо.

Хуралдаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, УУБАБГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч оролцож С.Ариунсанаа нар оролцсон.

Тус хурлаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас ГЕГ-т хийсэн шалгалтын эхний үр дүнг танилцуулсан. Шалгалтын үр дүнд хуулиас давсан журмууд үйлчилж байгааг онцоллоо.

Хуралдааны үр дүнд:

  • Гаалийн улсын ахлах байцаагчдад хуульд байхгүй давуу эрх олгож, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг таслан зогсоох

  • Гаалийн хяналтын төлөвийг дур мэдэн өөрчилж, дахин шалгалт хийдэг байдлыг халж, хуулийн дагуу явуулах

  • Гаалийн баримт бичгийг шивэх, гарын үсэг цуглуулдаг цахимжуулах зэрэг арга хэмжээг авахаар болсон.

Эдгээр ажлуудыг 2025 оны 8-р сарын 31-ний дотор хэрэгжүүлж, холбогдох журмыг шинэчлэхийг, мөн Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтуудад ажиллаж шаардлагатай хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэхийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал үүрэг болголоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ