• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Жил бүр зохион байгуулагддаг "Монголын эдийн засгийн чуулган 2025”-ын “Олон улсаас хөрөнгө оруулалт татах нь” салбар хуралдаан өнөөдөр (2025.07.08) “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болсон.

Тус хуралдаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нар гаднын нэр хүнд бүхий зочдын хамт илтгэл, мэдээлэл хэлэлцүүлсэн бол салбар хурлын модератороор Capital Markets Mongolia (CMM)-ийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр ажиллалаа. 

Хэлэлцүүлгээр Монгол Улсын санхүүгийн зах зээлийг олон улсад өргөжүүлэн тэлэхэд чиглэсэн зохицуулалтын бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэ зохицуулалтууд, хөрөнгө оруулалтыг татахах нөлөө үзүүлэхүйц санхүүгийн шинэ хэрэгсэл (REITs, ETF, бонд зэрэг)-ийг сурталчлах чиглэлийн талаар мэдээлэл өгч, оролцогч талуудын сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж дараах зүйлсийг онцлон хэллээ. Үүнд:

  1. Монгол Улс, Монголын нийт хүн ам хүний эрх, хуулийн засаглалыг дээдэлдэг.

  2. Монгол Улс Дэлхийн банкны репортод гарсан. Түүнчлэн маш потенциалтай залуучуудтай. Тэднийгээ бид ашиглах ёстой.

  3. Монгол Улс далайд гарцгүй хэдий ч хүн нь далайд гарцтай. Үүгээрээ маш их боломжийг улс орондоо нээж өгч байгаа гэж би үздэг.

  4. Монгол Улсын улс төрийн тогтвортой байдал жил ирэх тусам сайжирч байна. Өнгөрсөн жилүүдэд хийсэн оролдлогууд ирэх он жилүүдэд улс төрийн тогтвортой байдал, боломж, эрсдэлийг бууруулах нөхцөл байдлыг хангаж байгаа.

  5. Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа юм.

Видео 1-ийг энэ холбоосоор үзнэ үү

Видео 2-ыг энэ холбоосоор үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ