• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 250,434,899 төгрөгийн үнийн дүн бүхий 373,225 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +8.24%), Монос хүнс ХК (MFC +8.07%), Ремикон ХК (RMC +6.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Силикат ХК (SIL -12.78%), Монгол Базальт ХК (MBW -10.27%), Баянгол зочид буудал ХК (BNG -10.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 762 ширхэг нэгж эрх 556,416 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9 ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт үл барьцалдах нүүрс) 1,052,800 ам.доллар буюу 3,773,077,280 төгрөгөөр

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 51 багц 3,315 тонн CaF2-95%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмал 994,500 ам.доллар буюу 3,564,138,825 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 2,806,400 ам.доллар буюу 10,057,716,640 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 5,644,800 ам.доллар буюу 20,230,116,480 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 11,545,600 ам.доллар буюу 41,377,698,560 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 49,323.03 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,217,989,971,868 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ