• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

2025-08-04 14:00:24

Ийнхүү дүгнэхдээ гэрээ болон холбогдох журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, арилжааны хяналт, арилжааны системийн хэвийн ажиллагаа гэсэн гурван үзүүлэлтийг харгалзсан болно.

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 446,445,619 төгрөгийн үнийн дүн бүхий 650,450 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бэрх Уул ХК (BEU +15.00%), Өндөрхаан ХК (ONH +14.43%), Махимпекс ХК (MMX +9.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -14.74%), Бодь Даатгал ХК (BODI -11.29%), Шивээ овоо ХК (SHV -8.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 1,452 ширхэг нэгж эрх 365,983 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 52,492 ширхэг үнэт цаас 3,561,049,960 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15,999 ширхэг үнэт цаас 1,599,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 547 ширхэг үнэт цаас 54,700 доллар (196,022,920₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 422,400 ам.доллар буюу 1,513,712,640 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.06% хувиар өсч, 49,383.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,144,725,686,195 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ