• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2025-06-27 17:58:52

Барилгын гадна цахилгааны газардуулгын ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу гүйцэтгэх мэргэжлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэн хамтран ажиллах хүсэлт, үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

  1. Газардуулгын шуудуу ухах

  2. Газардуулгын шуудуу 2-р зэргийн хөрсөөр эргүүлж булах

  3. 40х4мм2 хэмжээс бүхий газардуулгын гадна шинийг шуудуунд угсрах

  4. 22мм голчтой бөөрөнхий төмөр босоо газардуулагчийг зоох

  5. 100мм2 хүртэл хөндлөн огтлолтой туузан төмрөөр хийсэн газардуулгын шинийг барилгын хананд бэхлэх

  6. PVC тусгаарлагчтай зэс дамжуулагчийг сунгах 50мм2

  7. Хуванцар хоолойг хөдөлгөөнгүй бэхэлж хана баганад угсрах: д-25 мм2

  8. 70мм2 хүртэл огтлолтой кабелийн судсанд төгсгөвч шахах

  9. Газардуулгын шин 6*50 хийх

Жич: Компанийн ажлын байранд ирж газардуулга хийх байршил, талбайтай танилцах, шаардлагатай тодруулга авах боломжтой.

Ажлын төсөвт өртөг: 15,118,775 (арван таван сая нэг зуун арван найман мянга долоо зуун далан тав) төгрөг /зохиогч болон захиалагчийн хяналт, магадлашгүй ажлын зардал багтсан/.

Хүсэлт хүлээн авах хугацаа:

2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал. Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

Холбоо барих утас: 11-32371

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ