• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49279.3

( 283.54 0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49279.3 283.54
MSE A Индекс 18987.57 101.47
MSE B Индекс 14492.1 -14.64

Мэдээ мэдээлэл

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-16 17:43:40

Энэ жил "CFA Research Challenge" тэмцээнд Монгол Улсын зургаан их сургуулиас нийт 11 багийн оролцож байгаа ба, МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Премиум Нэксус” ХК-ийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийх бөгөөд түрүүлсэн баг 2026 оны  4 дүгээр сард оюутнууд Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд оролцох юм. 

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-10-16 09:51:42

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-15 17:39:05

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай нийт 4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дотоодын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.815 хувиар тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

“Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25/007 тоот тогтоолоор нийт 31,215,080 төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэх компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан.

Улмаар 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

Тус компани нь хувьцааны арилжаанд зах зээлийн хямд захиалгыг биелүүлэх замаар сүүлийн нэг жилийн дундаж ханш орчимд худалдан авахыг зорьж, үр дүнд нь эргэлтэд байгаа энгийн хувьцааны тоо буурч, нэгж хувьцаанд ногдох ашиг өссөнөөр хувьцааны ханшийн тогтвортой байдлыг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

“Мандал даатгал” ХК-иас ирүүсэн албан тоотыг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ