• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49119.52

( -159.78 -0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49119.52 -159.78
MSE A Индекс 18934.5 -53.07
MSE B Индекс 14568.99 76.89

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-17 16:36:31

Энэ өдөр нийт 59,657,959,594 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 15:40:25

Тус компани IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 4,116,812,809 төгрөгийг түүхий эд, материал (ТЭМ) худалдан авахад зарцуулсан бөгөөд уг зардлыг 2024 онд бүрэн санхүүжүүлж дуусгасан байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 14:05:46

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авах ажиллагаа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон компанийн үнэт цаасны танилцуулгад тусгагдсан зориулалтын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байна.

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ II" ХБҮЦ-НЫ ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2025-06-19 16:23:13

“Монголын хөрөнгийн бирж” ХК-д шинээр арилжаалагдах гэж буй “Омни Ассет II” ХБҮЦ-ны танилцуулгын арга хэмжээ 2025 оны 06-р сарын 20-ны өдөр 08:00 цагаас Монголын хөрөнгийн биржийн I давхар, “МSE hall”-д эхэлнэ.

Эрхэм хөрөнгө оруулагчид та бүхнийг энэхүү танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалтын цоо шинэ боломжийн талаар нээлттэй мэдээлэл авахыг урьж байна.

Монголын хөрөнгийн зах зээл дэх эрсдэл багатай, өгөөж өндөртэйгөөрөө онцгойрч буй бүтээгдэхүүн бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) юм. 

ХБҮЦ нь тогтмол хүүгийн өгөөжтэй, хугацаатай, эргэн төлөлтийн баталгаатай байдгаараа давуу талтай. Ялангуяа эрсдэлийг багасгах, урт болон богино хугацааны санхүүгийн зорилгоо биелүүлэхийг зорьж буй хөрөнгө оруулагчдад илүү тохиромжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ