• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

PWC зөвлөх үйлчилгээний компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Камиль Варжински, Еврази бүсийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Константин Суплатов, Хөрөнгийн зах зээл хариуцсан ахлах менежер Паулина Фокс, Санхүү, Бизнесийн зөвлөх үйлчилгээний менежер Энхбатын Мөнхбаатар нар өнөөдөр (2025.04.18) “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн мэргэжилтнүүдэд сургалт орлоо.

Тус сургалтаар IPO гаргахад бэлтгэх үйл явц, компанийн санхүүгийн тайланг олон улсын стандарт болон бусад шаардлагад нийцүүлэн бэлтгэх, компанийн засаглалтай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ IPO гаргах үйл явцад саналын материал боловсруулах, IPO гаргах үйл явцыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц мэдээллүүдийг өгсөн юм.

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан.

Анхдагч зах зээлийн арилжаагаар амжилттай арилжигдсан хувьцааны үнэ хоёрдогч зах зээлийн арилжаагаар унах тохиолдол гардаг. Үүний учир шалтгаан юу вэ? гэсэн асуултад “Хөрөнгө оруулагчдыг зохих мэдээллээр хангах, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай” гэв.

Мөн гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгэл үүсгэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ