• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49067.95

( -170.95 -0.35% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49067.95 -170.95
MSE A Индекс 17889.91 -96.09
MSE B Индекс 14391.56 -50.82

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 11:13:05

“АПУ” ХК нь 2025 оны эхний хагас жилийн бизнесийн үр дүнтэй уялдуулан нийт 69.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18%-ийн өсөлттэй гарсан байна

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ, ҮРЖҮҮЛЦГЭЭЕ" УРИАТАЙ КАМПАНИТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

2025-04-10 09:00:58

Монгол Улсын стратегийн баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээмжтэй хуваарилах зорилгыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар зохих бодлого шийдвэрийг гаргасан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн 2025 оны хоёрдугаар сард гаргасан “1072 ширхэг хувьцааны ногдол ашиг хуваарилах шийдвэр”-ийг Монгол Улсын Засгийн газар баталж, 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу нийт 285,000 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах, ногдол ашгийн эхний хэсгийг 2025 оны хоёрдугаар сард, дараагийн хэсгийг дөрөвдүгээр сард олгохоор төлөвлөсөн.

Энэхүү шийдвэртэй уялдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санаачлан хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн холбоод, хөрөнгийн биржид бүртгэлтэй 52 гишүүн үнэт цаасны компаниудаа уриалан, хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломж бололцоог иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүлж байна.

Кампанит ажлын хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК байгууллагын цахим хуудас болон сошиал сувгуудаараа дамжуулж

  • 1072 хувьцааны ногдол ашгаараа хөрөнгө оруулахын ач холбогдол, давуу тал;

  • Хөрөнгө оруулалтын боломжууд, үнэт цаасны төрлүүд, эрсдэл ба өгөөж;

  • Хөрөнгө оруулахдаа анхаарах зүйлс, заавар зөвлөмжийн талаарх мэдээ мэдээллүүдийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал олон нийтэд хүргэх болно.

Та бүхэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн цахим хуудас: https://mse.mn/mn

Сошиал сувгууд:

https://www.facebook.com/mongolianstockexchange https://www.instagram.com/mongolianstockexchange/

https://x.com/StockExchangeMN хаягуудад нэгдэн мэдээлэл хүлээн авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ