• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-19 15:42:56

2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 1,837,422,563 төгрөгийн үнийн дүн бүхий 2,320,908 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +12.16%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +4.83%), Инвескор ББСБ ХК (INV +3.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянтээг ХК (BTG -14.98%), Өндөрхаан ХК (ONH -13.97%), Хөх ган ХК (HGN -9.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 59,115 ширхэг нэгж эрх 23,012,868 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,512,969,480 

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 7,808,000 юань буюу 3,753,071,360  төгрөгөөр арилжигдсан.

Энэ өдөр нийт 7,126,476,271 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 2.12% хувиар өсч, 51,925.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,054,131,863,450 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ