• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР 

2025-02-19 17:41:50

А. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 

Зөвлөх үйлчилгээний нэр: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн нүүрсний арилжааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга зам боловсруулах.

Захиалагч: “Монголын хөрөнгийн бирж” ХК 

Төсөвт өртөг: 20,000,000.00 (хорин сая) төгрөг 

Үйлчилгээ үзүүлэх хугацаа: Гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь дор заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг материал ирүүлэхийг урьж байна. 

Б. ТУРШЛАГЫН ШААРДЛАГА 

  1. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.

  2. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн байх ба дипломын хуулбар ирүүлнэ.

  3. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.

В. АЖЛЫН ДААЛГАВАР 

  1. Арилжааг сайжруулах үе шаттай төлөвлөгөө

  2. Эрсдэлийн дүн шинжилгээ, эрсдэлийг удирдах арга хэмжээ

  3.  Уул уурхайн биржийн арилжааг олон улсын түвшинд хүргэх ерөнхий зөвлөмж

Үйлчилгээний хэрэгжилтийг хэмжих үр дүн /монгол, англи хэлээр/:

  1. Арилжааг сайжруулах үе шаттай төлөвлөгөө

  2. Эрсдэлийн удирдлагын баримт бичиг

  3. Уул уурхайн биржийн арилжааг олон улсын түвшинд хүргэхэд ерөнхий зөвлөмж

Г. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА, ҮР ДҮН 

Материал ирүүлэх хэлбэр: Шаардсан материалыг "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн finance@mse.mn цахим хаягаар ирүүлнэ.

Материал ирүүлэх хугацаа: Материалыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба саналыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутад нээнэ.   

Үр дүн, үнэлгээ: Шаардлагад нийцсэн саналуудын үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн саналыг хамгийн сайн санал гэж үзэх ба материал нээснээс хойш ажлын 3 хоногт багтаан finance@mse.mn цахим хаягаар сонгон шалгаруулалтын үр дүнг мэдэгдэнэ.  

Сонгон шалгаруулалтын талаар тодруулга авах хаяг: 

Хаяг: Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160, Монгол улс 

Утасны дугаар: 11-310470 /2213/ 

Цахим шуудан: finance@mse.mn 

  

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК