• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54723.88

( 245.71 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54723.88 245.71
MSE A Индекс 20896.37 73.42
MSE B Индекс 14318.59 -43.16

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-02 15:35:43

Энэ өдөр нийт 9,447,038,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2025 ОНЫ ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2025-12-31 16:16:34

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчид та бүхэнд ирж буй шинэ оны баярын мэнд дэвшүүлж, ​​​​​​“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Мэдээ мэдээлэл

“ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-18 11:52:03

"Тандэм инвэст ББСБ" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, "Тандэм Инвэст ББСБ" ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.12.10 дахь заалт, Ногдол ашгийн журмын 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашиг болох 3,705,620,626.44 төгрөгөөс компанийн хувьцаа эзэмшигчдэд 2,200,000,000 төгрөгийг, нэгж хувьцаанд ногдох хэмжээг 1,10 (нэг төгрөг арван мөнгө) төгрөгөөр тооцон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр, ногдол ашиг төлөх сүүлийн өдрийг 2025 оны 04 сарын 30-ны өдрөөн тогтоон "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ