• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52962.88

( 38.62 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52962.88 38.62
MSE A Индекс 20146.69 45.3
MSE B Индекс 14046.06 -86.83

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-17 15:47:48

Энэ өдөр нийт 19,823,645,222 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-06 17:33:37

2025 оны 02 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 613,490,978 төгрөгийн үнийн дүн бүхий 1,656,362 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +5.56%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR +5.26%), Махимпекс ХК (MMX +4.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -15.00%), Багануур ХК (BAN -7.99%), Нако түлш XK (NKT -3.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 29,254 ширхэг нэгж эрх 12,589,046 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 40 ширхэг үнэт цаас 4,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн 36 багц 118,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 7,009,200 ам.доллар буюу 24,207,463,764 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 24,837,543,788 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.01% хувиар буурч, 52,427.19 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,236,120,039,242 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ