• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50866.16

( 13.63 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50866.16 13.63
MSE A Индекс 19511.29 -5.63
MSE B Индекс 14845.59 50.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-27 14:59:34

Энэ өдөр нийт 3,931,569,145 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-27 11:15:08

4,000,000 ам.долларийн үнийн дүн бүхий 40,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар арилжааны системд нийт нийт 20 хөрөнгө оруулагчийн 20 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-26 17:19:46

Энэ өдөр нийт 1,130,373,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН ГАРГАЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 2.0" АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2024-08-01 11:38:45

“Сэндли ББСБ” ХК-аас олон нийтэд санал болгож буй "Сэндли бонд 2.0" анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохих ёслол боллоо.

Цан цохих ёслолын арга хэмжээг нээж  Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр:

“Сэндли ББСБ” ХК-ийн гаргаж буй “Сэндли Бонд 2.0” нээлттэй хүрээнд санал болгож буй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны нээлт, цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, зах зээлийн эргэлтэд өөр өөрсдийн оролцоог бэхжүүлж яваа цөөнгүй байгууллага “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд санал болгодог. Энэхүү үйл явц нь харилцагч талуудын санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийн хүртээмж, үр өгөөж нэмэгдэхэд тодорхой нөлөө үзүүлдэг.

Тэдгээрийн дундаас 2015 онд байгуулагдсан цагаасаа санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай хүргэж ирсэн “СЭНДЛИ ББСБ”-ын хамт олон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж, 2022 онд хувьцаагаа олон нийтэд санал болгож анхдагч зах зээлийн арилжаагаанд нийт 3,325 хөрөнгө оруулагчын 11.5 тэрбум төгрөгийн захиалга хүлээн авч, IPO  үйл ажиллагаа 115.2 хувийн давсан үзүүлэлттэйгээр амжилттай хаагдсан түүхтэй юм.

Мөн тус компани нь Монголын хөрөнгийн бирж дээр 2023 оны 1 дүгээр сарын 25-нд  “Сэндли Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг олон нийтэд нээлттэй санал болгож 8.5 тэрбум  төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Бонд буюу өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн тогтмол орлоготой эрсдэл багатай үнэт цаас юм.

Энэ удаагийн "Сэндли ББСБ" ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй “Сэндли 2.0бондын хувьд 24 сарын хугацаатай, 18.5 хувийн хүүтэй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ба нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд, өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн арилжааны системээр дамжуулж хүлээн авна.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг хэсэг болж нээлттэй өрийн хэрэгслийг хөрөнгийн зах зээлд санал болгож байгаа "Сэндли ББСБ" ХК-д баяр хүргэе.

Бэлтгэл ажлыг ханган зөвлөн туслахад өөрсдийн мэдлэг оюунаа зориулан ажиллаж буй андеррайтер “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК, "Голомт капитал ҮЦК" ХХК, "Райнос инвестмент ҮЦК" ХХК-ийн удирдлага хамт олонд ажлын амжилт хүсье.

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Сэндли ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК-ийн захирал Б.Өлзийбаяр, "Голомт капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-эрдэнэ, "Райнос инвестмент ҮЦК" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Хулан нар оролцож үг хэлсэн бол "Сэндли ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат Монголын хөрөнгийн биржийн энэ удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ