• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.02

( 108.07 0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.02 108.07
MSE A Индекс 18258 63.3
MSE B Индекс 14569.59 0

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-09-05 17:40:54

Арилжааны системд тус өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 175 хөрөнгө оруулагчийн 178 захиалга бүртгэгдсэн байна.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-09-05 17:16:25

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/358 тоот тушаалаар "Монголын хөрөнгийн бирж" ХК-д бүртгэлтэй хувьцаат компаниудын 2024, 2025 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг шинэчлэн тогтоолоо. 

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-05 15:21:34

Энэ өдөр нийт 13,060,268,421 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

Мэдээ мэдээлэл

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Цоодол овогтой Билэгсайхан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн 3-р ангилалд бүртгэлтэй "Хүннү менежмент" ХК-ийн нийт гаргасан хувьцаанаас хяналтын багцаас дээш хувийг сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргасан байна.

Санал гаргаж буй хувьцаа эзэмшигч болон холбогдох этгээдийн

тухайн компанид эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:    16,576 ширхэг

Хувьцаа худалдан авах үнэ:                                                      1,447 төгрөг 04 мөнгө

Худалдан авах санал эхлэх, дуусах он, сар, өдөр:               2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр

Худалдан авах саналын хүлээн авах өдөр:                            2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр    

Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр:            2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Худалдан авах санал гаргагчийн худалдах саналыг 

хүлээн авах шуудангийн хаяг:                                                  УБ хот, Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот.

Харилцах утас: 99079986

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ