• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48640.24

( -54.92 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48640.24 -54.92
MSE A Индекс 17968.96 33.15
MSE B Индекс 14390.05 -96.92

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛЛЭЛЭЭ

2024-04-09 16:11:14

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад биржид зочлох, товлосон сэдвийн хүрээнд мэдлэг мэдээллээ баяжуулах, практик сургалтад хамрагдах, танилцах аялал хийх боломжийг олгодог. 

Өнөөдөр /2024-04-09/ Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш Б.Ган-Эрдэнэ Эрх зүйн ангийн 4-р курсийн оюутнуудын хамт биржид зочилж, нэг цагийн нээлттэй хичээл зохион байгууллаа. Энэ үеэр Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. 

Төгсгөлд нь оюутнууд биржийн үзвэрийн танхимыг үзэж сонирхон, 1991 оноос хойших хөгжлийн үйл явц, төр засгаас гаргаж байсан үе үеийн онцлох шийдвэртэй танилцсан юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ