• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48640.24

( -54.92 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48640.24 -54.92
MSE A Индекс 17968.96 33.15
MSE B Индекс 14390.05 -96.92

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-04 17:05:22

2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 706,146,333 төгрөгийн үнийн дүн бүхий 2,086,573 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хар тарвагатай ХК (TVT +14.98%), Оллоо ХК (OLL +8.24%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +7.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -14.97%), Хаан банк ХК (KHAN -10.15%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -9.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,729 ширхэг нэгж эрх 17,286,747 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 837 ширхэг үнэт цаас 83,691,800 төгрөгөөр 

  • Багцын арилжаагаар нийт 11,329,998 ширхэг үнэт цаас 2,152,699,620 төгрөгөөртус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 214,500 ам.доллар буюу  724,278,555 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 3,684,103,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.9% хувиар буурч, 44,542.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,504,996,028,226 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ