• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51651.64

( 229.17 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51651.64 229.17
MSE A Индекс 19609.44 -2.23
MSE B Индекс 14730.4 49.63

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-05 17:00:28

Энэ өдөр нийт 34,964,630,071 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-12-05 16:22:04

Энэхүү хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН БА БАЯНХӨНДИЙ ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2024-04-04 11:30:03

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК /Эрдэнэ Ресурс/ 2023 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Баянхөндий алтны төслийн тухай мэдээллээ олон нийтэд хүргэлээ.

Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Өнгөрсөн арван хоёр сарын хугацаанд Эрдэнэ Ресурс нь Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Баянхөндий алтны төслийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж, Хөндий Эрдсийн Дүүргийн хөгжүүлэлтийг ахиулсан. Баянхөндий алтны уурхай нь дэлхийд илээр олборлох боломжтой хамгийн өндөр агуулга бүхий төслүүдийн нэг бөгөөд олборлолтын оргил үедээ Монгол Улсын хамгийн том алт олборлогч болно. Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг эцэслэн, төслийн санхүүжилтийг баталсан бөгөөд тоног төхөөрөмжүүдийн захиалгууд хийгдэж эхнээсээ төслийн талбайд хүлээн авч байна. Бүтээн байгуулалт эрчимжсэнээр төсөл хуваарийн дагуу 2025 оны 2-р улиралд анхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн” хэмээн мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ