• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

“ХАС БАНК” ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-20 10:53:14

“Хас банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №R-2024-02 тоот тогтоолоор компанийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн үр дүнгээс шалтгаалан ногдол ашигт нийт 26,580,675,000.00 (хорин зургаан тэрбум таван зуун наян сая зургаан зуун далан таван мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаанд 25.25 (хорин таван төгрөг хорин таван мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг Монгол банкны зөвшөөрлийг хүлээн авсан өдөр, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан өдрийн аль сүүлийн өдрөөс хойш 7 хоногоос хэтрүүлэхгүйгээр "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

Хас банк нь 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийг оролцуулан тооцвол тус онд хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 42.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа ажээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ