• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48695.16

( -375.72 -0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48695.16 -375.72
MSE A Индекс 17935.81 -112.23
MSE B Индекс 14486.97 88.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

08-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-12 16:58:10

Энэ өдөр нийт 115,406,880,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-09 15:10:23

2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 561,974,810 төгрөгийн үнийн дүн бүхий 2,772,195 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шивээ овоо ХК (SHV +7.13%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +5.27%), Хаан банк ХК (KHAN 4.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -14.75%), ЛэндМН ББСБ ХК (LEND -1.12%), Мандал Даатгал ХК (MNDL  -1.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,452 ширхэг нэгж эрх 560,593 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаас 2,491,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35 ширхэг бонд 3,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу 12,776,088,960 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 253,575 ам.доллар  буюу 861,150,843 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн 1/3 коксжих нүүрс 36,992,000 ам.доллар  буюу 125,626,311,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 139,832,078,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.03% хувиар өсч, 42,934.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,445,985,991,437 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ