• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48695.16

( -375.72 -0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48695.16 -375.72
MSE A Индекс 17935.81 -112.23
MSE B Индекс 14486.97 88.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

08-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-12 16:58:10

Энэ өдөр нийт 115,406,880,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-22 17:17:17

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 332,875,891 төгрөгийн үнийн дүн бүхий 606,408 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 36 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%), Техник импорт ХК (TEX +15.00%), Женко тур бюро ХК (JTB +11.13%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянтээг ХК (BTG -14.90%), Увс чацаргана ХК (CHR -14.82%), Махимпекс ХК (MMX -13.99%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,071 ширхэг нэгж эрх 8,746,828 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 2,334,631 ширхэг үнэт цаас  3,600,001,002 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,664,000 юань буюу  8,364,963,840 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,168,000 юань буюу  3,394,478,080 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 262,350 ам.доллар буюу  893,697,899 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 346,500 ам.доллар буюу 1,180,355,715 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 17,775,119,255 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.64% хувиар буурч, 41,122.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,185,059,863,121 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ