• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48695.16

( -375.72 -0.77% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48695.16 -375.72
MSE A Индекс 17935.81 -112.23
MSE B Индекс 14486.97 88.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-13 16:34:32

Энэ өдөр нийт 211,877,175,446.4 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ХУВЬЦААГАА ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ IPO ГАРГАХ ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

2025-08-13 11:38:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн (ТЭЗШХ) дарга Р.Очбадрах болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

08-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-12 16:58:10

Энэ өдөр нийт 115,406,880,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-16 15:25:08

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 386,622,456 төгрөгийн үнийн дүн бүхий 656,819 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.98%), Багануур ХК (BAN +7.87%), Жуулчин дюти фрий ХК (SUL +4.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар хивс ХК (UBH -14.78%), Бодь Даатгал ХК (BODI -9.64%), Хай би ойл ХК (HBO -7.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,638 ширхэг нэгж эрх 6,003,609 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 28 ширхэг бонд 2,800,000 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 10,000 ширхэг үнэт цаас 330,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,272,803,840 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 10 багц 33,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,640,000 ам.доллар буюу 9,000,816,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,584,000 ам.доллар буюу 5,400,489,600  төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 23,399,535,505 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.46% хувиар өсч, 41,150.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,050,658,568,601 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ