• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХӨВСГӨЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО

2023-11-17 16:17:55

"Хөвсгөл" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23/03 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа.

Компанийн хаяг: Монгол Улс, Хөвсгөл, Мөрөн, 3-р баг, 25 тоот.

Бүртгэлийн өдөр: 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Хурал зарлагч: Төлөөлөн удирдах зөвлөл

Хурал хуралдах өдөр, цаг: 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагт

Хурал хуралдах газрын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр 17 давхар

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн бүртгэлтэй хаягийг өөрчлөх;

  2. Компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах;

  3. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

  4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах;

  5. Санхүүжилт авах зөвшөөрөл олгох тухай;

  6. Хөрөнгө оруулалт хийх тухай;

Хувьцаа эзэмшигч та ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд доорх газруудад хандаж хурлын материал, саналын хуудастай танилцах боломжтой. 

  • Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр 17 давхар

Хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй бол "Ард секюритиз ҮЦК" ХХК-н байранд очиж саналын хуудсаар урьдчилан санал өгөх, эсхүл Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр 17 давхар хаягаар "Хөвсгөл" ХК-д шуудангаар явуулах боломжтой.

Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна.

Холбоо барих:

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Утас: 80218182, 77003322

Тооллогын комиссын дарга, гишүүдийн нэр:  

Тооллогын комиссын дарга:

  • С.Намжилмаа /Сноу Хилл Консалтинг ХХН-ийн Ахлах хуульч/

Тооллогын комиссын гишүүд:

  • М.Даваажав /Сноу Хилл Консалтинг ХХН-ийн хуульч/

  • З.Энхсувд /Сноу Хилл Консалтинг ХХН-ийн хуульч/

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ