• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49070.88

( 41.14 0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49070.88 41.14
MSE A Индекс 18048.04 50.83
MSE B Индекс 14398.96 -6.46

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-11 15:33:58

Энэ өдөр нийт 9,277,155,314 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-10-25 18:13:06

“Монголын Хөрөнгийн бирж” ХК-иас зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2023 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Суралцагчид хөтөлбөрийн дагуу онол, практик хосолсон 12 цагийн хичээлд хамрагдаж, өнөөдөр сертификатаа гардан авсан юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай суралцагчдад амжилт хүсээд, сертификатыг гардууллаа.

ОНЦЛОХ СУРАЛЦАГЧ Б.БОЛД-ЭРДЭНЭ /ЕБС/

БИ ИРЭЭДҮЙН МЭРГЭЖЛЭЭ ОДООНООС ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУДАЛЖ БАЙНА

-Энэ удаагийн сургалтын хамгийн залуу суралцагч болохыг анзаарлаа. Та өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Б.Болд-Эрдэнэ гэдэг. Би 16 настай, “Элит” олон улсын сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг.

-Сургалтын зар мэдээллийг хаанаас, хэрхэн мэдсэн бэ?

-Сургалтын талаар анх ахаасаа сонссон. 9 дүгээр сард “Монголын хөрөнгийн бирж”-рүү холбогдож сургалтын хөтөлбөртөө шинэчлэл хийж байгааг сонсоод, зорьж хүлээж байж хамрагдсан.

-Сургалтын үр өгөөжийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу.

-Аль болох олон хүн энэ сургалтад хамрагдах хэрэгтэй санагдлаа. Яагаад гэвэл үнэт цаасны зах зээлийн анхан шатны ойлголттой болж, арилжаанд бодитоор оролцох дадлага ч хийсэн. Үүгээрээ бидэнд анхан шатны суурийг маш сайн тавьж өгсөн өгөөжтэй сургалт байна. Үүнээс цааш хүмүүс бие даан үргэлжлүүлж судлахад их дөхөм болох байх.

-Энэ сэдвийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

-Би ирээдүйд энэ чиглэлээр суралцахаар төлөвлөсөн. Тиймээс илүү их мэдлэг мэдээлэл олж авахыг хичээж байна.

-Сургалтыг үнэлбэл?

-100 хувь гэж хэлнэ. Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэгтэй болохыг хүссэн бүх хүнд нээлттэй гоё сургалт байна. Ахисан шатны сургалт зарлагдвал би дахиад сууна.

Ярилцсанд баярлалаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ