• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49070.88

( 41.14 0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49070.88 41.14
MSE A Индекс 18048.04 50.83
MSE B Индекс 14398.96 -6.46

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-11 15:33:58

Энэ өдөр нийт 9,277,155,314 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-08 15:39:50

Энэ өдөр нийт 25,732,478,671 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-08 11:42:45

Тус компанийн 365,751,958 ширхэг энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 50,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 365,801,958 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-23 17:15:36

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 107,471,854 төгрөгийн үнийн дүн бүхий 626,051 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрээнцав ХК (ECV +14.99%), Улсын их дэлгүүр ХК (UID +11.64%), Монноос ХК (MNS +11.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -14.84%), Ремикон ХК (RMC -10.59%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -8.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,023 ширхэг нэгж эрх 5,739,648 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 747 ширхэг үнэт цаас 37,350,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бонд 2,947,360 төгрөгөөр,

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,680,000 юань буюу 3,621,888,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,088,883,200 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 10 багц 32,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 2,291,250 ам.доллар буюу 7,907,287,050 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,500 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 484,250 ам.доллар буюу 1,671,185,490 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 21,442,752,602 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.2% хувиар өсч, 35,074.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,225,992,574,116 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ