• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48224.36

( 47.21 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48224.36 47.21
MSE A Индекс 17646.86 69.93
MSE B Индекс 14453.19 97.37

Мэдээ мэдээлэл

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН (ТӨЛБӨРГҮЙ) СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-04-22 17:21:59

"Монголын хөрөнгийн бирж" ХК сургалтад бүртгүүлсэн иргэдтэй нэг бүрчлэн холбогдож дараагийн сургалтын тов, холбогдох мэдээллийг хүргэх болно. 

04-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-22 15:59:32

Энэ өдөр нийт 19,818,759,452 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

04-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-21 17:14:00

Энэ өдөр нийт 16,101,735,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭГДЭН, АРИЛЖИГДАХААР БОЛЛОО

2014-10-23 10:03:48
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний 389 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р сарын 23-ны өдрийн 169 дугаар тушаалаар 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарлаа.
 
Сангийн яамнаас ирүүлсэн нөхцөлийн дагуу олон нийтэд санал болгох жижиглэнгийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ЗГҮЦ-ыг долоо хоног бүр МХБ-ээр арилжаалах бөгөөд тус үнэт цаасны хүүгийн хэмжээ нь тухайн долоо хоногт Монголбанкинд арилжигдсан ижил хугацаатай ЗГҮЦ-ны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тогтоогдоно.
 
Засгийн газрын зүгээс ийнхүү хөрөнгийн зах зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, татвараас чөлөөлөгдөх, богино хугацаат ЗГҮЦ-ыг хөрөнгийн биржийн арилжаагаар олон нийтэд чөлөөтэй анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжихаар боллоо. Хугацааны хувьд 3 сар, 6 сар, 1 жилийн хугацаатай байх юм.
 
Монголын хөрөнгийн биржээр арилжигдах 3 сарын хугацаатай Засгийн газрын үнэт цаасны захиалгыг 2014 оны 10-р сарын 29-ний өдрөөс эхэлж эрх бүхий үнэт цаасны компаниудаар авах бөгөөд 2014 оны 11-р сарын 04-ний өдөр эхний арилжаа хийгдэх юм.

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ