• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50866.16

( 13.63 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50866.16 13.63
MSE A Индекс 19511.29 -5.63
MSE B Индекс 14845.59 50.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-27 14:59:34

Энэ өдөр нийт 3,931,569,145 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-27 11:15:08

4,000,000 ам.долларийн үнийн дүн бүхий 40,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар арилжааны системд нийт нийт 20 хөрөнгө оруулагчийн 20 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-26 17:19:46

Энэ өдөр нийт 1,130,373,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТОЙМ

2023-07-31 18:12:00

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 32 жилийн ой тохиож буй 2023 он салбарын хувьд онцлох жил болж байна. Тодруулбал, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ.

Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 385 тоот тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-д олгосноор Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж үйл ажиллагаа явуулж эхэллээ. 

2023 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Шинээр батлагдсан журмууд:

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Монголын хөрөнгийн бирж тус хуульд заасан 11 харилцааг зохицуулах нэр бүхий таван журмыг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хорооноос журмыг мөрдүүлэх зөвшөөрөл авлаа.

Эдгээр журмуудад: “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”, “Биржийн зах зээлийн зарим оролцогчийг итгэмжлэх, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах брокерын гишүүнчлэлийн журам”, “Нүүрсний арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам” болон “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хяналт шалгалтын журам”-ууд багтаж 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

  • Үнэт цаасны арилжаа:

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2023 оны эхний хагас жилд 40,386.51 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 35,154.41 нэгж, дундаж үзүүлэлт нь 37,315.18 нэгж байлаа. 

Зах зээлийн үнэлгээ 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 10.99 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.15 их наяд төгрөг буюу 127.26 хувиар өссөн байна. Энэ үзүүлэлтийг оны эхэнтэй харьцуулахад 4.2 их наяд төгрөг буюу 61.86 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Үнэт цаасны арилжааны хувьд, 2023 оны эхний хагас жилд нийт 125 удаагийн үнэт цаасны арилжаа явагдаж, хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 140 ХК-ийн 855.2 сая ширхэг хувьцааг 429.8 тэрбум төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 428 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 42.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.5 сая ширхэг нэгж эрхийг 3.4 тэрбум төгрөгөөр, компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 374 мянган ширхэг бондыг 37.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 513 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Тайлант хугацаанд өдөрт дунджаар 6.9 сая ширхэг үнэт цаасыг 4.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

  • Нүүрсний арилжаа:

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан зохион байгуулахыг Засгийн газарт даалгасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар  тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам" батлагдсан. Энэхүү журмын хүрээнд  “Монголын хөрөнгийн бирж” ХК 54 удаагийн нүүрсний цахим арилжааг зохион байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаалаад байна. Тодруулбал:

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,152,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрсийг 564 тэрбум төгрөгөөр, 1,043,200 тонн 1/3 коксжих нүүрсийг 325.4 тэрбум төгрөгөөр, 371,200 тонн эрчим хүчний нүүрсийг 87.7 тэрбум төгрөгөөр,
  2. “Тавантолгой” ХК-ийн 236,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 148 тэрбум төгрөгөөр,
  3. “Энержи Ресурс” ХХК-ийн 243,200 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 162 тэрбум төгрөгөөр,
  4. “Хангад Эксплорейшн” ХХК-ийн 64,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 26.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжлаа.
  •  Шинэ бүтээгдэхүүн:

2023 оны эхний хагас жилд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд системийн 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк нь 2023 оны 06 дугаар 30-ны өдрөөс өмнө нээлттэй компани болох үүрэг хүлээсний дагуу эдгээр банкууд нь олон нийтэд хувьцаагаа санал болгож, нийт 302.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлснээр олон нийтэд нээлттэй компани болсон. Үүнээс гадна үндэсний үйлдвэр болох “Газар шим үйлдвэр” ХК нь МХБ-д бүртгүүлж олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжсанаар 10.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

Мөн “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн 9 тэрбум төгрөгийн, “Бичил Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн 20 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд санал болгож, анхдагч зах зээлд амжилттай арилжлаа.

Түүнчлэн энэ оны эхний хагас жилд "Сэндли ББСБ" ХК-ийн 8.5 тэрбум төгрөгийн, “Инвескор ББСБ” ХК-ийн 3-р транчийн 10.0 тэрбум төгрөгийн болон “Бизнес Инвестмент Девелопмент ББСБ” ХХК-ийн 8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгууллаа. Эдгээр компаниуд анхдагч зах зээлд бондоо санал болгосон нь өндөр эрэлт үүсгэж, арилжааны эхний өдрөө захиалга нь 100% биелж, амжилттайгаар хөрөнгө оруулалт татаж чадлаа.

  • МХБ-ийн санхүүгийн үр ашиг:

МХБ ХК нь 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 5.0 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.6 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 2.4 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллалаа. Компанийн үйл ажиллагааны орлогоор үйл ажиллагааны нийт зардлыг бүрэн нөхөж, борлуулалтын орлогын 1 төгрөгт ногдох зардлыг 70 мөнгөд хүргэж ажиллахаар 2023 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тусгасан ба энэхүү үзүүлэлт нь эхний хагас жилийн гүйцэтгэлээр 1 төгрөгт 51 мөнгө гэсэн гүйцэтгэлтэй байна.

Тайлант хугацаанд Улсын төсөвт нийт 429.3 сая төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж, Улсын төсөв бүрдэлтэд хувь нэмрээ оруулж ажиллалаа.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ