Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 7 хувьцаат компанийн нийт 21,825 ширхэг хувьцаа арилжигдаж, 4,339,550.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 5 компанийн 16,427 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,880,880.00 төгрөгийн, “Б” самбарт 2 компанийн нийт 5,398 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 2,458,670.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,659.09 нэгж буюу 0.02%-иар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 996.09 нэгж болж 0.01% иар буурсан үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ