• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2023-06-02 18:05:41

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд:

"Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалтыг үндэслэн хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Хяналтын зөвлөлийн  гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;

  2. Компанитай сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн харилцаанд оролцоогүй байх;

  3. Бусад арилжаа эрхлэх байгууллагын хувьцаа эзэмшигч, эсхүл түүний холбогдох этгээд бус байх;

  4. Банк, санхүү, эрх зүй, эдийн засаг, бизнесийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан мэдлэг, туршлагатай байх;

  5. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөргүй байх;

  6. Төрийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

  2. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;

  3. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт;

  4. Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет; (төрийн албан хаагчийн дэлгэрэнгүй анкетыг бүрэн бөглөж гарын үсэг зуран, 4 х 6 хэмжээтэй өөрийн цээж зургаа наасан байх)

  5. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт;

  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

  7. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

  9. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  10. Нэр дэвшигчийн баталгаа; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Энд дарж татаж авна уу)

  11. Нэр дэвшигчийн мэдэгдэл; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Энд дарж татаж авна уу)

  12. Бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримт.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд /ТУЗ-ийн нарийн бичгийн дарга 8681-1212/ хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурсан байна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

4. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

5. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

6. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

8. Нэмэлт мэдээллийг компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын 8681-1212 дугаарын утаснаас авна уу. 

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК