• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023-06-02 18:00:27

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 79 дугаар зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, Уул уурхайн биржийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6 дахь хэсэг, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.24 дэх заалт тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

  2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;

  3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

  4. Сүүлийн 5 жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;

  5. Шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх;

  6. Компанитай бизнесийн аливаа холбоогүй;

  7. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

  8. Уул уурхай, хууль, худалдаа, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

  9. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

  10. Санхүүгийн зах зээлийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

  11. Зөрчлийн улмаас ажиллаж байсан байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;

  12. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;

  13. Санхүүгийн зах зээлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл хувьцааны хяналтын багцыг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч биш байх;

  14. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ажил, үйлчилгээг хүлээн авах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, эсхүл тус компанид ажил, үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулах зэрэг байдлаар компанитай харилцах замаар их хэмжээний хэлцэл байгуулсан аливаа этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх;

  15. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч удирдах албан тушаалтантай хамаарал бүхий, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

  16. Уул уурхайн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

  17. Уул уурхайн компанийн хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх;

  18. Биржийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ;

  19. Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;

  20. Сүүлийн 3 жил биржийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;

  21. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байна;

  22. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан байх.

 

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

  2. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;

  3. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт;

  4. Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет; (төрийн албан хаагчийн дэлгэрэнгүй анкетыг бүрэн бөглөж гарын үсэг зуран, 4 х 6 хэмжээтэй өөрийн цээж зургаа наасан байх)

  5. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Энд дарж татаж авна уу.)

  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

  7. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;     

  8. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;

  9. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  10. Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

  11. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үнэт цаас эзэмшлийн тодорхойлолт;

  12. Санхүүгийн зохицуулах хорооны тохиромжтой этгээдээр тодохойлсон тодорхойлолт;

  13. Нэр дэвшигчийн баталгаа; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Энд дарж татаж авна уу.)

  14. Нэр дэвшигчийн мэдэгдэл; (энэхүү зард хавсаргасан загварын дагуу бөглөж ирүүлнэ үү. Энд дарж татаж авна уу.)

  15. Бусад шаардлагыг хангасан талаарх нотлох баримт.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд /ТУЗ-ийн нарийн бичгийн дарга 8681-1212/ хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Дугтуйн дотор сонгон шалгаруулалтын баримт бичгийн жагсаалт, мөн гадна талд нь нийт хуудасны тоог бичиж гарын үсгээ зурсан байна. (хэрэв бичээгүй тохиолдолд энэ асуудлаар гомдол гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

4. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

5. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

6. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

7. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

8. Нэмэлт мэдээллийг компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын 8681-1212 дугаарын утаснаас авна уу. 

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК