Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 2,983 ширхэг хувьцаа арилжигдаж, 10,121,178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 13 компанийн 2,859 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10,059,198.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 124 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 61,980.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,662.23 нэгж буюу 0.80 %-иар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 996.21 нэгж болж 0.04 % иар буурсан үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ