• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.57

( 74.4 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.57 74.4
MSE A Индекс 21084.05 113.35
MSE B Индекс 14325.82 37.84

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС НЬ ЗУУН МОД МОЛИБДЕН-ЗЭСИЙН ПОРФИРИЙН ТӨСӨЛ ДЭЭР ӨРӨМДЛӨГИЙН ХӨТӨЛБӨР ЭХЛҮҮЛЛЭЭ

2023-05-01 15:29:15

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD | MSE: ERDN) ("Эрдэнэ Ресурс" эсвэл "Компани") нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт, Хөндий Эрдсийн Дүүрэгт Баян Хөндий алтны төслөөс зүүн зүгт 35 км-т байрлах өөрийн 100 хувь эзэмшлийн Зуун Мод молибден-зэс порфирийн төсөл ("Төсөл") дээр өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүлснийг танилцуулж байна. 

Зуун Мод төслийн NI 43-101 тайлангийн хэсэгт эдийн засгийн судалгааг гүйцэтгэхэд зориулан их хэмжээний хайгуул, металлургийн судалгаа, инженерчлэл болон гидрогеологийн ажлуудыг гүйцэтгэсэн. 2-р улирлын энэхүү хөтөлбөр нь дээрх ажлуудыг үргэлжлүүлэх зэрэгцэн, нэмж 4,000 метр алмазан өрөмдлөгийн хөтөлбөр гүйцэтгэн, техникийн судалгаанд шаардлагатай өгөгдлүүдийг шинэчилнэ. Эхний үе шатанд 2,500 метр өрөмдлөг гүйцэтгэх ба өнөөгийн нөөцийн талбайг хүрээлэн, шинэ бүсүүдийг тодорхойлох зорилготой. Цаашид гүйцэтгэх томоохон хэмжээний эрдэсжилт тэлэх өрөмдлөгийн хөтөлбөрөөр нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэжээ. 

Дэлгэрэнгүй мэдээг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ