• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54179.17

( 269.05 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54179.17 269.05
MSE A Индекс 20665.46 73.26
MSE B Индекс 14155.75 175.37

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-25 09:48:50

Анхдагч зах зээлийн арилжаагаар 9.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр дараах симболтойгоор явагдана.

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-24 17:38:22

Энэ өдөр нийт 88,532,396,478 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОЛОМТ БАНК" ХК ЯПОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД "САМУРАЙ" БОНД ГАРГАЛАА

2025-12-24 16:49:47

Тус банк нь "Самурай" бондоор татсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-28 19:21:07

Өнөөдөр /2023-04-28/ “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж 255,173,639 ширхэг хувьцаа эзэмшдэг 103 хувьцаа эзэмшигч оролцон, энэ нь нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцааны 72,81 хувь болж байх тул хурлын ирцийг баталгаажуулсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Тооллогын комиссын тогтоолоор: Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.8 дахь заалт, 72 дугаар зүйл, хувьцаа эзэмшигчдийн санал хураасан хуудсыг тоолсон дүнд үндэслэн дараах мэдээллийг хүргэж байна. /Хэлэлцсэн асуудлын дарааллаар/

-Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 95.67% буюу 51 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.97% зөвшөөрсөн, 0.02% татгалзсан, 0.01% түдгэлзсэн байна.

-Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн үндэслэлтэй танилцах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.90% зөвшөөрсөн, 2.09% татгалзсан, 0.01% түдгэлзсэн байна.

-Компанийн 2023 оны Эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний саналыг хэлэлцэж, батлах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.80% зөвшөөрсөн, 0.01% татгалзсан, 1.19 % түдгэлзсэн байна.

-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 99.98% зөвшөөрсөн, 0.01% татгалзсан, 0.01% түдгэлзсэн байна.

-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, батлах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.81% зөвшөөрсөн, 0.41% татгалзсан, 0.78% түдгэлзсэн байна.

-“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөлтэй танилцах тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 96.73% зөвшөөрсөн, 3.26% татгалзсан, 0.01% түдгэлзсэн байна.

-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэрлэх тухай асуудалд хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 98.35% зөвшөөрсөн, 1.64 % татгалзсан, 0.01% түдгэлзсэн байна.

Өнөөдрийн хурлаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн ТУЗ-ийн хоёр гишүүний чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг харгалзан, тэдгээр гишүүдийн оронд жижиг хувьцаа эзэмшигчдээс хоёр гишүүнийг томилох үүргийг ТУЗ-д өглөө.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ