• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49802.89

( 243.05 0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49802.89 243.05
MSE A Индекс 18208.64 15.48
MSE B Индекс 14744.25 88.84

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ЗАРИМ БРОКЕР, ДИЛЕРҮҮДИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЛАА

2014-09-30 16:06:10
1.    Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 64 тоот тогтоолоор баталсан “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ын 3.1, 8.1, дахь заалт болон СЗХорооны улсын  байцаагчийн дүгнэлтийг үндэслэн “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 80.1 дэх заалтыг зөрчсөн нэр бүхий ҮЦК-иудын дараахь мэргэжилтнүүдийн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Үүнд:
-    Дашдорж овогтой Нармандах
-    Эрдэнэбилэг овогтой Алтансүх
-    Ширэндэв овогтой Батжаргал
-    Ванданлувсан овогтой Баттулга
2.    “Мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай журам”-ын 8.2 дахь заалт, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 80.1 дэх заалтыг удаа дараа зөрчсөн Сурмаажав овогтой Мягмарсүрэнгийн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг хүчингүй болгосон байна.


Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ