• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49902.47

( 99.58 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49902.47 99.58
MSE A Индекс 18227.85 19.21
MSE B Индекс 14659.38 -84.87

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-13 15:13:42

Энэ өдөр нийт 1,202,060,368 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-20 15:35:28

2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 311,780,762 төгрөгийн үнийн дүн бүхий 901,035 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 2компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Женко тур бюро ХК (JTB +6.32%), Мерекс ХК (MRX +6.25%), Монгол шуудан ХК (MNP +5.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -14.98%), Жуулчин дюти фрий ХК (SUL -14.39%), Бөөний худалдаа ХК (BHL -11.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 9,656 ширхэг нэгж эрхийг 4,480,901 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан 15,693 ширхэг үнэт цаасыг  1,570,032,650 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 64 ширхэг бондыг 6,336,000 төгрөгөөр

-Багцын арилжаагаар 1,203,599 ширхэг үнэт цаасыг 255,33,471 төгрөгөөр

-Тавантолгой ХК-ийн 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 5,654,400 ам.доллар буюу 19,949,005,920 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 2.89 хувиар буурч, 38,404.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,811,143,011,657 төгрөг боллоо. 

Өнөөдөр нийт 22,096,967,704 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ