• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48606.22

( 87.2 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48606.22 87.2
MSE A Индекс 17634.5 11.33
MSE B Индекс 14427.73 71.08

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

АНХААРУУЛГА МЭДЭЭ

2014-09-25 17:03:24
Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах болон санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.   

Сүүлийн үед иргэд FOREX буюу олон улсын валютын зах зээлийн арилжаанд компани, хувь хүмүүсээр зуучлуулан өөрсдийн мөнгөн хөрөнгийг өсгүүлэх зорилгоор гадаадын улс орнууд руу шилжүүлэх, эсхүл шууд хөрөнгө оруулах явдал нэмэгдэх хандлагатай байна. Энэхүү зах зээл нь өндөр эрсдэлтэй дэлхийн улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээлэл, экологийн хүчин зүйлсэд мэдрэмтгий бөгөөд ханшийг хөдөлгөгч төв банкууд, томоохон тоглогчид нь мэргэшсэн, мэдээ мэдээллийг секундын нарийвчлалтай авч байдаг, мэргэжлийн хүмүүс оролцдог онцлогтой. Тиймдээ ч уг зах зээлд анхлан орж байгаа, энэ талаар мэдлэг, мэдээлэл багатай оролцогчдын хувьд эрсдэл өндөртэй юм.             

Олон улсын валютын зах зээл нь АНУ, Англи, Австрали, Япон улсын биржүүд дээр төвлөрөн 7 хоногийн ажлын өдрүүдэд 24 цагаар ажилладаг бөгөөд уг харилцаанд оролцогч талууд болох олон улсын Засгийн газрууд, төв банкууд, арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сангууд, санхүүгийн байгууллагууд, компани, хувь хүмүүс нь валютын ханшийн өөрчлөлтөөс ирээдүйд үүсэх ашиг, алдагдал болон аливаа учирч болох эрсдэлээ 100 хувь өөрсдөө хүлээдэг онцлогтой санхүүгийн харилцаа юм.    

Иймд иргэд аливаа зуучлагч компани, хувь хүмүүсээр зуучлуулан олон улсын валютын арилжаанд оролцож, ямар нэгэн байдлаар хохирсон нөхцөлд хариуцлагыг иргэд өөрсдөө хүлээх болохыг анхааруулахын хамт энэ төрлийн харилцаа, үйл ажиллагаанд Хороо ямар нэгэн зохицуулалт, хяналт тавих чиг үүрэггүй болно.


Эх сурвалж:  Санхүүгийн зохицуулах хороо


Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ